Дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард тендер зарлаж, найруулагч Н.Наранбаатар ялсан билээ. Тэрээр УДЭТ-ын тайзнаа өвөл цагийн улирлын нээлтийг “Гамлет” жүжгээр эхлүүлэх юм байна. Найруулагч Н.Наранбаатар хэдийнэ жүжгийн гол дүрүүдээ сонгосон бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд УДЭТ-ын уран бүтээлчид зуны амралтаа дуусган ажилдаа орох үед тэдний нэрсийг зарлах юм. Ийнхүү 31 жилийн дараа Монголын драмын тайзнаа дахин амилж буй тус жүжгийн Гамлетын дүрд хэн тоглох нь үзэгчдийн хувьд одоохондоо нууц байгаа аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )