Том эрхтнээсээ болж саатуулагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

Дэлхийн хамгийн том эрхтэнтэй эр хэмээн Генниссийн номд бүртгэгдсэн Йон Фальконыг, Сан-Францискогийн онгоцны буудлын гаалийн ажилтнууд саатуулжээ. Учир нь түүнийг дотоожиндоо хар тамхи нууж, хил давуулахыг завдсан хэмээн сэжиглэсэн байна. Гаалийхан түүнийг рентген төхөөрөмжөөр шалгаж нэгжлэг хийсний эцэст уучлалт хүсчээ. Тэрээр Твиттер хуудсандаа “Минийхийг харсан гаалийн ажилтнууд нүдэндээ ч итгэхгүй гайхаж байсан. Намайг хоёр цагийн турш шалгасны эцэст Сан-Франциско руу нэвтрүүлсэн. Дараа нь хил гаалиар нэвтрэхдээ дугуйчны тусгай хувцас өмсөх юм шүү. Тэгвэл махан биеэрээ байгааг минь мэдэрч нэгжиж зовоохгүй байх” хэмээн бичжээ. 24 см урт эрхтнийхээ ачаар 1999 онд HBO телевизийн баримтат киноны баатар болж, Гиннессийн амжилт тогтоосон Йон Фалькон порно кинонд тоглох санал олон удаа хүлээн авч байжээ. Тэгсэн хэдий ч бурхны хайрласан зүйлийг муу зүйлд ашиглахыг хүсээгүй тэр одоог хүртэл зөвшөөрөөгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top