Таны хөрөнгийг ломбард зарсан бол зөрүүг буцаан авах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

Ломбард бол иргэдийн хөрөнгийг барьцаалан тодорхой хувийн хүүтэйгээр бэлэн мөнгө олгодог газар. Гэсэн ч ард иргэд ломбарданд  эд зүйлээ алдаж, хохирогч болж хоцрох нь цөөнгүй. Учир нь манай улсад ломбардны тухай хууль байдаггүйд оршино. Энэ талаар Эрх зүйч Ц.Энхтүвшингээс тодруулахад: “Иргэд ломбардад үл хөдлөх хөрөнгөө аль болох тавихгүй байх хэрэгтэй. Учир нь хуулиа сайн мэдэхгүйгээсээ болж эд хөрөнгөө авч чадахгүй, сар бүр өндөр хүү төлөх нь  бий. Иргэний хуулийн 286.3-т зааснаар бол  “Зээлдэгч зээлсэн мөнгөө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлээ төлөхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч мөнгөө төлөөгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс хохирлыг барагдуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, танд “Таны гэрээ дууссан тул хөрөнгийг чинь худалдахыг анхаарна уу” гэсэн бичгийг урьдчилж заавал өгөх ёстой. Утсаар мэдэгдэх хангалтгүй тул гэрийн хаягаар чинь заавал өгөх ёстой. Бичиг өгснийхөө дараа 10 хоног эд зүйлийг нь худалдах эрхгүй. Харин энэ хугацаа өнгөрсний дараа эд зүйлийг нь зараад зөрүү мөнгийг нь эзэнд нь өгөхийг хуульчилсан байдаг. Түүнчлэн барьцаалан зээлдэх газар зөвхөн хүүгээрээ ашиг олох ёстой. Мөн эд хөрөнгийг нь зарсан бол зөрүү мөнгийг эзэнд нь олгох үүргийг тухайн ломбард хүлээдэг. Монголд банк бус санхүүгийн байгууллага, банк гэсэн хоёр хуулийн этгээд л үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох эрхтэй байдаг” хэмээн иргэдэд хандан эд хөрөнгөө алдахаас урьдчилан сэрэмжлүүлсэн юм. Дашрамд дурьдахад ОХУ-д л гэхэд ломбардны тухай тусгайлсан хуультай байдаг аж. Тус хуульд хэрэглэгчийн эрх ашгийг маш сайн зааж өгчээ. Хэрвээ үйлчлүүлэгч хугацаандаа зээлээ төлөхгүй бол нэг сарын хөнгөлттэй хугацаанд барьцаалсан эд зүйлийг худалддаггүй. Уг хугацааг дууссаны дараа тухайн хөрөнгийг борлуулах хүртэл алданги тооцох, хадгалалтын төлбөр нэмэх эрхгүй байдаг байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ломбардны босс(119.40.97.94) 2025 оны 03 сарын 13

Ломбард ажиллуулахад хамгийн багадаа хэдэн төгрөг орох вэ% зөвшөөрөлийг нь хаанаас авдаг вэ

1  |  0
ломбард (103.26.193.29) 2025 оны 03 сарын 13

өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх болхоос электрон барааны үнэ утас зэрэг нь дараагийн загвар нь гараад лл хуучин загварын үнэ нь буурдаг. тэдгээрийг хадгалаад байлгаад байвал ломбард өөрсдөө алдагдалд орно ямарч ашиг байхгүй дээрээс нь татвар төлдөг байгууллага шүүдээ

1  |  0
ломбард (103.26.193.28) 2025 оны 03 сарын 13

ер нь бол ломбард ажиллуулна гэдэг бол хэцүү шдээ байнгын аюул дунд ажиллан хэзээ яачих бол согтуу хөлчүү хүмүүс орж ирнэ тэгэд дор хаяж 2 3 хүн байхгүй бол ганц хүн ажиллуулах гэдэг бол аюултай эрсдэл өндөртэй түүнээс гадна цагдаагын газараас байнга шалгалт шүүлгэ гээд лл үйлчлүүлж байгаа хүмүүс нь сэтгэл ханамжтай байвал болжил байна шдээ

1  |  0
хгэыхшштйй(49.0.157.117) 2025 оны 03 сарын 13

magnai chi uuruu lombard neegeed uz chamd ymar ih ersdel ymar ih hohirol uchirdagiig medehgui baij hutshiin huuliin huwid bol zuw gehdee zarim tsahilgaan baraa bol 7 7 honogoor unaj baidag ym tiimees tedgeeriig yaah ym ezen ni awna geed sar huleeheed ezen ni 2 hoorond shiniig ni awnaa geed shiniig awch ni shine ni huuchin baraaniihaa unen deer hureed ir deg enged lombard zarhad huunii munguch hiij chadahgui barag awsan uneesee doosh uguh boildog enged lambard hohirono noo bitii bodit amidarliig medehgui baij bitii lai bol zuger

1  |  0
Top