Орц:
Амтлагч:
Энэ маш энгийн та гэртээ яаж цуйван хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. Зөвхөн махны оронд шар буурцгийг ашиглана. Шар буурцагны махаа усанд хийж дэвтээгээд 10 минут хийж дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар зайлж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Гурилаа бүлээн усанд зуурна. Гурилаа элдээд ургамлын тос түрхээд 20 минут жигнэнэ. Хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ. Ногоогоо (лууван өөрийн дуртай ногоо) нарийн хөндлөн хэрчиж бэлдэнэ. Ногоогоо жигнэх буюу усанд чанаж бэлдэнэ. Сонгиноо мартах шахлаа, нарийн хэрчиж бэлдэнэ.
Хийх арга:
Ургамлын тосоо хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна. Амталсан буурцгийн махаа хэмэж хуурна. Дээр нь ногоонуудаа хийж хуурахдаа жан дусааж өгнө. Жигнээд харчсэн гурилаа бага зэрэг амтлагчтай хийж савны тагийг тавиад галыг багасгаж 2-3 мин болгоод холиход амтат цуйван бэлэн болно.
Та ширээгээ өөрийн дуртай зуушны хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолыг амтархаад үзээрэй!

Сэтгэгдэл ( 0 )