Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнө, төв болон говийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )