Өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Хонь
(3/21-4/19)

7 сарын 23. Төвөгтэй өдөр. Ажилдаа хэт улайрч, гэрээс гадуурх ажилд идэвхтэй оролцох нь таны гэр бүлдээ зарцуулах цагийг хомслох болно. Хэрвээ гэр бүлийнхэн тань энэ талаар гомдолловол ажлаа түр зогсоож танд юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асуу. Хайртай хүмүүстээ илүү их цаг гаргах нь танд ямар таатай байхыг олж мэднэ. Зарим нэг нь тушаал дэвших бөгөөд үүний хажуугаар үүрэг хариуцлага ч нэмэгдэнэ. Цагаа маш нарийн төлөвлө. Таны нэр хүнд өсч, олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Хэрэв өөр ажилд очих шаардлагатай болвол хэлэх хангалттай шалтгаан бэлд.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Жинлүүр
(9/23-10/22)

7 сарын 23. Та хэрэгтэй үедээ ажлынхаа талаар найз нөхдөөсөө туслалцаа гуйвал тэд маш баяртайгаар тусална. Та тэдний ачаар хүслээ биелүүлж чадна. Хуучин ахлах сургуулийнхантайгаа тааралдан хуучны болон одоогийн байдлаа ярилцан хөгжилтэй байж чадна. Хэрвээ таны эрч хүч хэлбэлздэг бол энэ өдөр таньд ирэх нийгмийн үйл ажиллагааны алинд нь очихоо мэдэхгүй эргэлзэнэ. Эсвэл таньд хаанахын ч урилга ирэхгүй, та үүрэг даалгавраа биелүүлэн ширээний ард сууна.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Хилэнц
(10/23-11/21)

7 сарын 23. Амарч өөрийнхөө тухай бодох өдөр. Найз нөхдийнхөө тусламжинд найд. Эс тэгвээс амжилтанд хүрэх магадлал тун бага байна. Ойрын үеийн үйл явдлууд таны хүссэнээр болохгүй. Харамсалтай нь та түүнд нөлөөлж чадахгүй бололтой. Үе мөчний өвчин таныг нэлээд шаналгаж болзошгүй.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Нум
(11/22-12/21)

7 сарын 23. Бүтээмжтэй өдөр. Туршлагын чанар чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээл хэрэгтэй байж болох юм. Оюуны гэгээрэл, сэтгэл ханамжын хэрэгцээ өндөр байх бөгөөд та нарын олонхи нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуулах магадлалтай. Таны төлөө ар талд чинь ажиллаж байгаа хүний ашиг тус мэдрэгдэх болно. Энэ нь танд ирж буй илүү их орлого, мөнгөтэй тэнцэх болно.


Даваа, 2012 оны 7-р сарын 23

Хамтатгах
(5/21-6/21)

7 сарын 23. Дөлгөөн өдөр. Зураг, хөгжим, оюун санааны сонирхол таныг анхаарлыг татах бөгөөд амьдралын гайхамшигтай талыг мэдрэх боломж олгоно. Уран зургийн үзэсгэлэн, музей үзэх нь шинэ санаа, урам зориг хайрлана. Хийсэн бүтээлээ худалдахаас бүү ай. Хамтрагч, найз нөхөр нь шинэ санаанд тань тусалж боломж олгох холбоо харилцаатай болохыг зарим уран бүтээлч хониныхон мэднэ. Бизнесийн асуудлуудыг дахин авч үзэх бөгөөд таныг болон хамтрагчийг баяртай байлгах санаанд таарсан үр дүнд хүрэх боловч хуулийн зөвлөгөө авахад зардлаа хэмнэх хэрэггүй. Учир нь гэрээнд заасан нөхцөлүүд бодит байдалд үндэслэсэн эсэхийг та мэдэх хэрэгтэй.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Матар
(12/22-1/19)

7 сарын 23. Сэтгэл гонсойх өдөр. Өөрийгөө нөмрөн авсан мэдрэмжинд бүү авт. Зөвхөн ингэсэн тохиолдолд л ойрын үед үүссэн асуудлуудаа шийдэх, өөрийгөө болон эргэн тойрныхныгоо сайн тал руу нь өөрчлөх боломж гарна. Хүүхдүүдтэй холбоотой асуудлууд гарна. Тэдний хэрэгцээнд гэр бүлийн төсвийн ихэнх хэсэг нь зарцуулагдана.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Охин
(8/23-9/22)

7 сарын 23. Хурц өдөр. Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Сануулга, гүтгэлэг ажил дээр таныг угтах бөгөөд хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Хэтэрхий хүндээр бодох хэрэггүй. Хамт ажиллагчид чинь бас өөрсдөдөө санаа зовж байгаа. Асуудлыг аль болох тойрон гарч, чухал ажил үүргээ дуусгахыг хичээвэл танд ашигтай байна. Ганцаараа байх нь сайн бөгөөд гэртээ оройг төлөвлөж, тэжээмэл амьтантайгаа цагийг өнгөрөөж, бодол санаагаа бичиж тэмдэглэ. Зарим нь интернэтээр болзож магадгүй бөгөөд бодит амьдрал дээрх харилцаанаас хэцүү болохыг мэднэ. Биеэ амраа. Явган зугаал.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Хумх
(1/20-2/18)

7 сарын 23. Нилээд ашиг тустай өдөр. Ажил хэрэг сайн явагдана. Харин гадаад байдлаа өөрчлөх цаг болсон байна. Гэр бүлийн тогтвортой байдал бий болно. Амжилтаа алдахгүйн тулд улам хичээ. Сүүлийн үед албан тушаал ахих тал дээр ямар ч ахицгүй байсан бол өнөөдөр ихэнх нь ийм боломжтой болно. Та ажил хэргийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг авбал дээр. Удаан хугацааны туршид зээлүүлсэн мөнгөө авна. Мөн хэмнэх зуршил чинь давамгайлж байна. Хайртай хүндээ анхаарал хандуулахаа мартуузай.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Мэлхий
(6/22-7/22)

7 сарын 23. Гараг эрхэсийн эсрэг нөлөөлөл байна. Хэрвээ та адилхан драм дахин давтагдахыг хүсэхгүй байгаа бол сэтгэл хөдөлгөсөн тоглоомоор бүү тогло. Хуучин хэв маяг зан чанараа өөрчлөхийн тулд шургуу зан хэрэгтэй. Гэвч шийдэмгий мэлхийн ордныхон энэхүү өөрчлөлтийг хийх хангалттай чадвар хүчтэй. Өдөр тутмын асуудалтай холбоотой жижиг сажиг өөрчлөлтүүдийг хий.


Даваа, 2012 оны 7-р сарын 23 

Үхэр
(4/20-5/20)

7 сарын 23. Хүчтэй өдөр. Эерэг чиг хандлагатай байх ч, сул үлбэгэр байдал, гутрангуй үзлээ ялан дийлэхийн тулд цаг бүхнийг сайхнаар өнгөрөө. Биеийн эрч хүч, тамир тэнхээ тань урсаж, урам зоригийг тань бууруулж өөртөө эргэлзэх эргэлзээ ч бий болгож мэднэ. Өөрийн зөн совингоо тохируулахаа эсэргүүц. Дараа нь өөрийн санаануудаа бусадтай хуваалц. Бусад хүмүүс таны хэр гярхай, ухаантай гэдгийг тань мэдээд гайхах болно. Та ч бас адил. Өнгөрсөн хайрын харилцаа тань одоогийн харилцаанд тань хэтэрхий нөлөөлж, хэтэрхий оройтохоос өмнө хуучин асуудалдаа анхаарал хандуулах хэрэгтэйг хүчилж сэтгэлийн дарамтыг бий болгоно.


Даваа, 2012 оны 7-р сарын 23

Арслан
(7/23-8/22)

7 сарын 23. Нар энэ өдөр нумын орд руу нүүх ба энэ нь таны орлого санхүү нэмэгдэх хаалга үүд нээгдэнэ гэсэн үг. Өөрийгөө зөвтгөх үзэл тань өснө. Та магадгүй дансандаа саяхан оруулсан мөнгөнийхөө хэмжээг тэр чигээр нь хадгалахын тулд дараагийн дөрвөн 7 хоног бүсээ чангалах хэрэг гарна. Та энэ 7 хоногийг шинэ машин авах, лизенгээр байр авах мөнгөнйи барьцаа, болон аяллын зардал зэрэг онцгой зүйлд зориулан банкны хадгаламжийн дэвтэр нээхэд чиглэн ажиллаж өнгөрөө.


Даваа, 2012 оны 7-р сарын 23

Загас
(2/19-3/20)

7 сарын 23. Сонирхолтой өдөр. Тавдугаар сарын эхэн үеэр та нарын ихэнх нь өгсөж уруудах сарны хандлагаар сэтгэл санаа тайван бус байна. Зарим загасныханы хувьд нар үргэлжлэн үхрийн ордонд байрлахад зугаа цэнгэл, адал явдал хөөцөлдөх ба таны нарны байрлал нь зугаа цэнгэл, чөлөөт цаг болон эд баялаг байна. Үүрэг хариуцлага хүлээхээс хол бай. Янаг амрагийн явдал оргилд хүрч ганц бие хүмүүсийн хайр гэрэлтэж ханиа олно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top