Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

11.00 “Rostaing Mongol throphy” Олон улсын буухиа тэмцээний талаар мэдээлнэ

12.00 МАН-ын ахмад гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа

9.30 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Израиль улсын Гадаад хэргийн дэд сайд Даниел Аялонтой ГХЯ-ны “Сайдын түшээ” танхимд уулзана

10.00 цагт БНСВУ-ын Нийгмийн хамгааллын дэд сайд, БНСВУ-ын Нийгмийн даатгалын дарга Ли Бач Хон тэргүүтнүүд өнөөдөр  НДЕГ-т зочилж, хоёр улсын Нийгмийн даатгалын асуудлаар харилцан мэдээлэл солилцоно

11.00 цагаас УИХ-ын анхдугаар чуулган үргэлжлэн хуралдаж, УИХ-ын даргыг сонгоно

11.00 цагаас ”Блю скай” цамхгийн 3-р давхарт Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай манай оронд хийж буй айлчлалын талаарх мэдээллийг өгнө. ДАЖБ-ын ЕНБД Талиб Рифай, ДАЖБ-ын Ази Номхон далайн бүсийн дарга Шү Жинь болон БОАЖЯ-ны АЖГ-ын дарга Ц.Оргодол нар оролцоно

-Олимпийн эхний өдрүүдэд зодоглох жүдо бөхийн хөнгөн жингийн тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням удирдан өнөөдөр Лондон хот руу явна


Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top