Засгийн газрын ордны баруун талын замыг хугацаанаас нь өмнө нээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх замыг хаагаад байсан. Энэ сарын 24-нийг хүртэл хаах байсан уг замыг хугацаанаас нь өмнө нээжээ.

Энд 200 метр авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах байгууламж, холбоо, цахилгааны шугам сүлжээ, авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлууд хийжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top