Иргэн бүрт эх орны хишиг хэмээн олгож байсан 21 мянган төгрөгийг эргүүлэн татаж буй гэх яриа гараад байгаа. Мөн өнгөрсөн сард мөнгөө авч амжаагүй иргэдийн тухайд санхүүжилт дууссан хэзээ олгох юм бол гэдэг эргэлзээ үүсээд буй. Тэгвэл энэхүү мөнгийг эргүүлэн татах учиргүй гэнэ. Гэвч дээрх цуу ярианаас үүдэн иргэд мөнгөө авах нь идэвхжиж нэг дор мөнгөө бөөн авсантай холбоотойгоор өнгөрсөн сарын санхүүжилт төдийгүй энэ оны Төрөөс төсөвлөсөн санхүүжилт нь дууссан гэнэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хишиг хувиа аваагүй 42 мянган иргэн байна гэсэн тооцоо гарчээ. Тиймээс энэ мөнгийг олгоход зориулагдах 20 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгахаар Сангийн яаманд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. Тиймээс 21 мянган төгрөгийн санхүүжилт есдүгээр сард хийгдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )