Яаралтай тусламжийн төв амралтын өдрүүдэд ачаалалтай ажиллажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өчигдөр 14.30 цагийн байдлаар иргэдээс 632 дуудлага иржээ. Үүнээс яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзсэн 133-т нь тус төвийн эмч нар очиж анхны тусламж үзүүлсэн байна. Бусад өдрүүдтэй харьцуулахад ачаалал ихтэй ажиллажээ. Энэ нь ням гаригт өрхийн эмнэлгүүд амардагтай холбоотой гэнэ. Ирж байгаа дуудлагын дийлэнх хэсэг нь зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх өвчлөл зонхилжээ. Иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд Нийслэлийн Яаралтай тусламжийн төвийнхөн 15 эмч, мөн тооны жолооч ажиллаж байна гэсэн мэдээлэл тус төвөөс ирлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top