Энэ бол хариуцлагаас зайлсхийсэн, маш хувиа хичээсэн үзэл юм. Гэр бүлийн харьцаагаа хэвийн хадгалахын тулд эр, эм хоёул адил тэгш хариуцлага хүлээх ёстой. Орчин үеийн эрчүүдийн хариуцлагагүй байдал бүр хүүхэд байх үеэс төлөвшдөг болсон аж. Эцэг эхчүүд хүүгээ бөөцийлөн бие даалгаж сургалгүй, бүх зүйлд төлөөнөөс нь оролцож хутгалддаг болсноос залуусын олонх нь хэдий нас бие гүйцэж том эр боллоо ч гэсэн эцэг эх, эхнэр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадамжгүй болж хувирч байна.
2. Эхнэрийгээ ойлгож, түүнтэй зохицохыг хүсдэггүй байдал
Тэд яагаад ч юм эхнэрүүд эр нөхрийнхөө хүслийг урьдчилан тааж бүх зүйлийг түүнд нийцүүлэн хийх ёстой гэж үздэг. Тэдний бодлоор эрчүүд түүнтэй гэрлэсэнд нь л хүүхнүүд аз жаргалтай байх ёстой өөр илүү дутуу юм шаардахгүйгээр гэнэ. Энэхүү тэнэг бодол нь эрт орой хэзээ нэгэн цагт хоорондын харьцаагаа төгсгөхөд ихээр нөлөөлдөг ажээ.
3. Хайр дурлал нэгэнт л эхэлсэн бол мөнхөд үргэлжлэх болно, түүнийг жилээс жилд бэхжүүлэх шаардлагагүй хэмээх үзэл
4. Хоорондын харьцаанд үүссэн асуудлууд нь түүнийг хэрэв дурсахгүй бол өөрөө аажимдаа алга болно гэх төөрөгдөл
Иймээс ч эрчүүд асуудлыг шийдвэрлэхийг хүсэхгүй зөвхөн түүний талаар дуугүй байвал хангалттай гэж үздэг ажээ.
5. “Амжилтгүй” харьцаануудаа ор тас мартаад хүссэн үедээ амьдралаа ахин цоо шинээр эхэлж болно гэсэн эндүү бодол
Тэд асуудлаас зугатан, тэдгээрийг ахин өөр шинэ гэр бүлдээ яг л урьдын загвараар зөөвөрлөж ирдэг байна. Ингээд амжилтгүй зүйл тохиолдох бүрийд өөрийгөө бус өөр хэн нэгнийг заавал буруутгахыг оролддог аж.
Эдгээр голлох алдаануудаас гадна архидалт, үнэнч бус байдал, мөнгө хөрөнгөнд хэт шунах гэх мэт тоочоод байвал барагдашгүй олон хүчин зүйлүүд байж болох талтай.
Эдгээр шалтгаануудаас болж орчин үед нийгэмд эзлэх эрчүүдийн рейтинг харьцангуй буурч, биеэ даагаад явчих чадалтай бүсгүйчүүд тэднийг зөвхөн стрессийн нэмэр болохоос өөр ашиггүй хэмээн үзэж ганц бие эрх чөлөөтэй амьдрахыг эрхэмлэдэг болсон гэхэд хилсдэхгүй.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )