Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн Эрэгмод гэдэг газар зусаж байгаа иргэн Ц.Лувсанравдангийн хотонд өнгөрсөн долоо хоногт нэг тугал үхжээ. Шинжилгээгээр уг тугал боом өвчний улмаас үхсэн болох нь тогтоогдсон байна.
Боом өвчний голомт сумын төвөөс урд зүгт 27 км. Голомтын бүсэд байгаа 67 үхрийг вакцинжуулжээ. Сумын засаг даргын захирамжаар голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тухайн өрхийн хүн амыг хяналтад авсан гэж мэдээллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )