Өрнийн зурхай

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24
Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Хонь
(3/21-4/19)

7 сарын 24. Эмзэг өдөр. Аливаад тайван байж, эрүүл мэнддээ анхаарал тавь. Та сайхан зүүд зүүдлэх бөгөөд хэрвээ зүүдээ сайн манаж чадвал өөрийгөө ойлгоход туслах зарим нэг дохиог хүлээн авах болно. Таны амьдрал өнөөдөр нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Таны хамтрагчийн удаан хугацааны турш хийж байсан ажил үр дүнгээ өгснөөр тэдний талаарх таны төсөөлөл өөрчлөгдөж, тэднийг үнэлж эхлэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах зэрэг ажлаа түр хойшлуулах хэрэгтэй. Бусдын эсэргүүцэл таны хийж буй ажилд сөргөөр нөлөөлөх бөгөөд бусад хүмүүст таны гаргасан санаачлагыг ойлгох хугацаа өгөхийг хичээ.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Жинлүүр
(9/23-10/22)

7 сарын 24. Сар таны 12 дахь гэр болох нумын орд руу нүүх ба та энэ өдөр бүхий л үйл ажиллагаагаа эргүүлэн хянах шаардлагатай болно. Таны дотроо бодож байсан далд хорлол, ухаангүй үйлдэл гацаанд орно. Заримдаа жинлүүрүүд тоглоомыг уруугаар тоглож байгаад өөрсдөө хохирогч болох боломжтой байдаг. Та хэрвээ уруугаа хазайгаад эхэлсэн бол яг одоо зогсоо. Та явцгүй зүйлийг урамшуулж байхаас ёсорхуу ичимхий зангаа гарган тайван суусан нь дээр. Шинэ төсөл төлөвлөгөө боловсруулахад таатай өдөр.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Хилэнц
(10/23-11/21)

7 сарын 24. Ихээхэн өөдрөг өдөр болно. Та өөрийгөө маш их ихээхэн аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Магтаалын үгнээс ихээхэн баяр баяслыг мэдрэх бөгөөд чин сэтгэлийн эсэхэд нь эргэлзэх хэрэггүй. Шинэ танилуудтай болоход сайн. Гэхдээ хэр хэмжээгээ алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Нум
(11/22-12/21)

7 сарын 24. Хүсэлт гаргасан хүмүүс таны шалгуурт таарахгүй бололтой. Нийгийн үйл ажиллагаа зугаа гэхээсээ хэцүү хүнд ажил шиг л санагдах болно. Яг одоогоор танд романтик харилцаа үгүйлэгдэж байна. Гэрийн даалгавар хийх ёстой оюутнуудын хичээл зүтгэлийнх нь үр дүн таатайгаар гайхшруулна. Ажил олгогч чинь сурах бичих, дадлагын чинь мөнгийг төлж үргэлжлүүлэн боловсрол мэдлэг олж авах завшаан олгоно.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Хамтатгах
(5/21-6/21)

7 сарын 24. Ойлгомжтой өдөр. Амьдралыг тэтгэгч нар нь хамтатгахын орд руу хөдөлнө. Энэ нь бүрэн итгэлтэй байхад нөлөөлж найз нөхөд дээрээ зочлох нийгмийн үйл ажиллагаанд оролцоно. Дэлгүүр хэсч, худалдаа хий. Хөршүүддээ цэвэрлэгээ хийхэд нь тусал. Хэрэгтэй хүн гэдгээ мэдэр. Шинэ найз нөхөдтэй болж ойр хавьд юу болж байгааг илүү судалж мэд. Хүмүүс өөрсдийн асуудлаа хуваалцаж ярихыг хүсэж олны дундаас сонгох зарим нэг яриа нь таныг өөрийн эрхгүй гайхшруулна. Гэхдээ итгэлтэй байдлаа хадгалж, нэр төрөө сайнаар бататга.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Матар
(12/22-1/19)

7 сарын 24. Амьдралын эрч хүч өндөр байна. Та цаашдын ажил хэрэгтээ туслах хэд хэдэн шинэ танилтай болно. Харин та эргэн тойрныхоо санаа бодол ба бизнесийн түншүүдийнхээ ажил хэрэгч чанаруудыг хүндэтгэж чадсан тохиолдолд бүрэн амжилтанд хүрч чадна. Та нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болж магадгүй.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Охин
(8/23-9/22)

7 сарын 24. Асуудалтай өдөр. Cap нь санчир болон дэлхий вантай харшилдаж байгаа нь дарамттай, гутрам өдрийг бий болгож байна. Хайрлаж халамжилдаг хүн тань сэтгэл санаагаар унасан байгаа учир тэвчээртэй байхыг хичээ. Амгалан тогтвортой төрх тань түүнийг тайвшруулна. Ямар нэгэн юм хэлэх хэрэггүй. Хамт байхад л болно. Сэтгэл санааны хувьд танд хэцүү байвал гадагш гарч явган алхал. Түүнчлэн зардлаа хэтрүүлж магадгүй бөгөөд төсвөөс хэтэрвэл зовлон дээр зовлон л болно. Өгч чадах болоод хэрэггүй зүйлсийн хоорондох ялгааг дэнсэлж үз. Мөнгөө зарцуулахаасаа өмнө харьцуулан үзэж, ашигтай наймаа хий.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Хумх
(1/20-2/18)

7 сарын 24. Осолтой өдөр. Зарим зүйлд маш тогтвортой хандана.Ямар нэгэн далд дарамт шахалтыг мэдэж байх хэрэгтэй. Энэ нь буруу цагт буруу зан аашийг өдөөхгүй.Таны эргэн тойронд хэн нэгэн гэвэл та ямар нэг зүйлийн талаар буруу дүгнэлт хийхээс болгоомжил. Аз жаргалтай байх хөтөлбөр гарга. Хэн нэгний уруу таталтанд бүү авт.Үнэнийг гуйвуулсан, бусдын нэмж хачирласан цуурхалд яаран дүгнэлт хийсний хэрэггүй.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24

Мэлхий
(6/22-7/22)

7 сарын 24. Гэнэтийн зүйлд бэлтгэлтэй бай. Одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа хүмүүс ажлаасаа гарч шинэ ажилд орох боломжтой. Хамт ажилладаг хүндээ дурласан бол олон зүйл гайхшралд оруулна. Зөн совин тань маш олон сонирхолтой зүйл рүү хөтлөх болно. Энгийн байхыг хичээ. Хурц түргэн зангаас болгоомжил. Интернэтээр аялж болох сайхан газруудыг хай, өөрийн амралтаа төлөвлөж нислэг хий. Ахуйн хэрэглээний зүйл худалдан авахаа хойшлуул. Багийн ажил зохион байгуулах нь чухал.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Үхэр
(4/20-5/20)

7 сарын 24. Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Буд гариг Далайн ван гаригтай аз жаргалтайгаар холбогдсоноор уран сэтгэмж, урам зоригийг тань өдөөж өгнө. Хэрвээ бүтээлч төсөл төлөвлөгөө эсвэл бодит ажил хэрэгт төвлөрөх гэсэн энэ хоёроос сонгох сонголт гарч ирвэл, хуучныг нь сонго. Та юмсыг томоор хардаг байдлаа гайхалтай уран зураг эсвэл хөгжим болгож чадах авъяастай. Уран сайхан, гоёмсог үгнүүд таны амнаас аяндаа гарах бөгөөд энэ үеийг ашиглан бусдад хэр зэрэг халамжтай хүн бэ гэдгээ харуул. Хайраа илэрхийлэх байдал тань шүлэг, дуугаар гарч ирэх тул ойр дотнын хүндээ сэтгэлээ нээ. Таны оюун бодлоо, сайн чөлөөтэй байгаа цагт дэлхийн шоу бизнес танд бага зэрэг ид шидийг бүтээж өгөх болно.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24

Арслан
(7/23-8/22)

7 сарын 24. Ямар нэгэн гэнэтийн сюрприз болон уламжлалт бус зүйлийг хүлээн авахдаа бэлэн бай. Нарны эрчим хүч болон дэлхий дээр шингэсэн агаарыг ч бас хэмждэг хэмжилт бий. Харин та төвөөс хэтэрхий хол, бодол санаа тань найдваргүй талдаа байна. Мөнгө болон ажил олголтын асуудал ирмэгц бодит байхыг хичээ.Ганц бие арслангуудын хамтран ажиллагсад тань тун уриалгахан хандана. Тиймээс эсрэг хүйснийхэнтэйгээ болгоомжтой ханд. Сонин хачинг сонсохдоо хөгжилтэй байна. Мөн сонссоноо бусдад түгээхэд бэлэн бай.


Мягмар, 2012 оны 7-р сарын 24 

Загас
(2/19-3/20)

7 сарын 24. Итгэл найдварын талаар эргэлзээ төрөх тул хувийн шүүмжлэлд автана. Онцгой үйл явдал, шинэ ажил эхлэхгүй бол харамсаж юу нь зөв болохыг харахаас татгалзахад хүрнэ. Хамт олны дунд төөрөгдөл үүсч хүн бүр чамайг буруутгах болно. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top