Шилжүүлэг хийлгэх тоолонд цахим үнэмлэхийг шинээр авна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

Цахим үнэмлэхийг 24 цагаар, бүх өдрүүдэд тасралтгүй хэвлэж байгаа гэж УБЕГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат мэдээлсэн юм. Өдөрт дунджаар 20 мянган үнэмлэх хэвлэдэг. Одоогийн байдлаар Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Хэнтий, Завхан аймагт цахим үнэмлэхийг нийлүүлж дуусчээ. Холын аймгуудад нийлүүлсний дараа төвийн аймаг, нийслэлийн дүүргүүдэд олгох үнэмлэхийг хэвлэх аж. Хуучин үнэмлэхийг нь хугацаа дууссан, хаяж үрэгдүүлсэн, шинэ үнэмлэхээ авч амжаагүй иргэд лавлагаа авч банк болон бусад үйлчилгээний газраар үйлчлүүлж болно. Түүнчлэн цахим үнэмлэхийг шинээр авна. Мөн иргэдэд цахим үнэмлэх нэг удаа үнэгүй олгоно. Шилжүүлэг хийлгэх тоолонд цахим үнэмлэхийг шинээр авах юм. Иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотойгоор гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжрах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top