Хорт хавдартай бүсгүйд шинэ амьдрал бэлэглэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “М.Сэлэнгэ бүсгүйд амьдрал бэлэглэе” хандивын тайлан тоглолт болж цусны хорт хавдар хэмээх хүнд өвчнөөр өвдсөн бүсгүйд дэм болохыг говь нутгийнхандаа уриалж байсан билээ. Тэрээр нутгийн олныхоо дэмээр Швед улсад эмчлүүлэхээр явсан юм. Өнгөрсөн долоо хоногт М.Сэлэнгэ бүсгүй Швед улсад чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс ажилбар амжилттай боллоо. Түүнд америк эмэгтэй эсээ бэлэглэж, “Шинэ амьдрал бэлэглэе, амжилт хүсье” гэсэн байна. М.Сэлэнгэ нь ерөнхий боловсролын сургуулийнхаа 9, 10 дугаар ангиа зэрэг төгсгөж, 2009 онд “Их засаг” дээд сургуулийг дүүргэн сургуулийнхаа шилдэг оюутнаар шалгарч, урилгаар магистрт сурч 2011 онд сургуулиа төгссөн. Ингээд аймгийнхаа Татварын хэлтэст ажиллан амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байсан юм. Монголчууд бидний хэлдэг дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг зүйр үгийн утга учир биеллээ олж ийнхүү нэгэн гэр бүлд аз жаргал ирлээ.

Д.Мишигсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top