Гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

СХД-ийн 22-р хороонд байрлах   “Найрамдал аманд модтой машин байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн   Т-ийн 97-92 УБД улсын дугаартай зил-130, иргэн Н-ийн 03-94 УББ улсын дугаартай зил-130, иргэн М -ийн  90-07 УББ улсын дугаартай зил 130, иргэн Д -ын 77-06 УНБ улсын дугаартай зил-130, иргэн  С -ын 75-11 УБЛ улсын дугаартай зил 130 машинууд гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсан байна. Тэднийг СХД-ийн цагдаа нар саатуулан  шалгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top