“Майкрософт” компаниас туршилтын журмаар гаргаж хэрэглэгчдэд багагүй хүлээлт үүсгээд байсан Windows 8 үйлдлийн систем албан ёсоор ирэх аравдугаар сарын 26-ны өдрөөс худалдаанд гарахаар боллоо. Энэ тухай албан ёсны мэдэгдлээ “Майкрософт” компани жил бүр зохион байгуулдаг борлуулалтын хурлын үеэр зарлажээ. Уг фирмээс Windows 8 үйлдлийн системийн загварт томоохон өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд сүүлийн арван жилд загвар бүтээгдэхүүн болгохоор шийдээд байна.
Windows 8 үйлдлийн системд олон шинэ шинэчлэлтүүд багтсан бөгөөд тэдгээрийн нэг нь touch screen control system юм. Ирээдүйд гарах touch screen компьютерүүдэд зориулагдан хийгджээ. Майкрософдоос маш зоримог эрс шинэчлэлтүүдийг Windows 8-д суулгаж өгсөн нь энэхүү үйлдлийн системийг илүү онцлог болгож байна. Майкрософт компани өөрийн шинэ дүр төрх, шинэ загвараа энэхүү бүтээгдэхүүнээрээ дамжуулан олон нийтэд түгээх юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )