Амьд хөгжмийн “Taffy” хамтлаг Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Их Британид өөрсдийн дуу хоолойгоор танил болоод байгаа Японы амьд хөгжмийн хамтлаг Монголд удахгүй ирэх гэж байна. “Taffy” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэдний дебют цомог “Caramel Sunset” нь өнгөрсөн тавдугаар сард гарсан бөгөөд борлуулалтаараа Япон төдийгүй Их Британид дээгүүрт бичигдэж байгаа аж. Хамтлагийн дуучин Айрисыг амьд сахиусан тэнгэр шиг хоолойтой хэмээн Японы фенүүд нь үнэлдэг. Тэд ирэх сарын эхээр манай улсад хүрэлцэн ирж амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх гэнэ.

Д.Шинээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top