Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

11.00 цагт Зүүн аймгуудын дуучдын дунд “Гарамгай сайн дуучин” шалгаруулах улсын уралдаан болно. Энэ талаар Монголын концертын төв, “Чингисийн гурван нуур” ХХК-иас "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Баянхонгорын бага олимпийн нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал болно.

-“Малчид, албан бус хэвшилд ажиллагсдыг мэдлэг, мэдээллээр хангаж, нийгмийн даатгалд хамруулах нь” мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс 27-ныг хүртэл МҮЭХ-ны төв байранд зохион байгуулна.

14.00 цагт ЭМЯ-нд “Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг Засгийн газарт хүлээлгэн өгнө. Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нар оролцоно.

-11.00 цагт Нийтийн тээврийн 87 жилийн ойг тохиолдуулан зарим хүнд шагнал гардуулах ёслол Авто тээврийн газарт  болно.

-Дэлхий даяар аутсоурсингийн үйлчилгээ үзүүлдэг, судалдаг судлаач эрдэмтэд, нэр цуутай эдийн засагч, удирдагчдын чуулганд оролцохоор энэ чиглэлээр ажилладаг Монголын мэргэжилтнүүд өнөөдөр Улаанбаатараас мордох гэж байна.

-13.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн нээлтийн арга хэмжээ болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top