“Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг ЗГ-т хүлээлгэн өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Өнөөдөр 14.00 цагт Эрүүл мэндийн яам дээр “Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг Засгийн газарт хүлээлгэн өгнө. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар оролцох юм.

Орон даяар өнгөрсөн гуравдугаар сараас “Эрүүл хүүхэд” аян өрнөсөн билээ. Аяны хүрээнд 18 хүртэлх насны хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эрүүл мэндийн байдал, бие бялдрын өсөлт хөгжилтийг нь үнэлсэн бөгөөд илэрсэн  эмгэгийг эмчлэх, өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулсан юм.

Х.Заяа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top