Сүүлийн жилүүдэд мал амьтны халдварт шүлхий, адууны ханиад хамгийн их бүртгэгджээ. Адууны ханиад хурдан тархдаг учраас морьдыг вакцинд яаралтай хамруулах шаардлагатай байдаг. Он гарсаар адууны ханиадны цөөн тохиолдол гарсан ч хөнгөн хэлбэрийн томуу төст өвчин байжээ. Манай улс шүлхийн вакцинаас бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг учраас мал амьтны халдварт өвчнийг тархаахгүй хурдан дардаг аж.
Ирэх намар Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг долоон аймгийн 56 сумын 45 орчим сая малыг вакцинжуулалтанд хамруулахаар болжээ. Вакцины зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс гаргах бөгөөд малчид малаа товлосон хугацаанд заасан газарт аваачиж вакцинжуулалтад хамруулахыг Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтнүүд хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )