Поп хатагтай, зууны манлай дуучин Сараа нэг зүйл дээр ихэд бухимдаж явдаг гэнэ шүү. Тэрбээр “Монгол Улсад гадна дотны өч төчнөөн хүмүүс ирээд явдаг. Гэтэл тэдний монголчуудын тухай хийсэн нэвтрүүлгүүдийн дийлэнх нь бидний амьдралыг ядуу зүдүү мэтээр харуулсан нэвтрүүлгүүд гол төлөв байдаг. Бас тэр нэвтрүүлгүүдээ дэлхийн нэр хүндтэй телевизүүдээр гаргаад л. Тэр нэвтрүүлэгт Монгол гэхээр л хэдэн уулын дунд ядарсан, зүдэрсэн хүмүүс л аж төрдөг мэтээр гаргаж байдаг. Жуулчид эх орны минь талаар таагүй сэтгэгдэл их үлдээж байна шүү дээ. Монгол гэхээр л улаан хацартай хүүхэд, хэдэн уул толгод, дээлтэй эмэгтэйгээр дүрслэх юм. Би энэ талаар бодох бүрт их бухимддаг. Миний эх орон чинь аугаа их түүхтэй, хацар гоо охидтой улс шиг улс шүү дээ. Монголчууд минь өөрсдөө аугаа түүхээрээ байнга омогшиж байгаарай” гэж залуустаа захидаг гэнэ шүү..
Дуучин Сарантуяагийн тухайд өөрийгөө төдийлөн бухимдаад байдаггүй, аливаад их хүлээцтэй ханддаг хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр Барбара Стрейзанд, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нарын хоолойн чадлыг биширдэг. “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяагийн уран бүтээлийг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, АЖ Л.Цогзолмаа, Г.Хайдав нарын алдартнууд сонсдог юм билээ.
Л.ЦЭРЭНБАДАМ

Сэтгэгдэл ( 0 )