“Play time 2012” наадмын шалгаруулалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Амьд хөгжим сонирхогчдын “Play time 2012” наадмын шалгаруулалт өнөөдөр эхэлнэ. Хамтлагуудыг “С1” телевизийн студид 17 цагаас шалгаруулж байгаа бөгөөд энэхүү наадамд оролцохоор 48 амьд хөгжмийн хамтлаг бүртгүүлжээ. Тэдгээрээс 20 гаруй хамтлаг нь шинэ залуу хамтлагууд байгаа аж. Наадам нь уламжлалт ёсоор хоёр өдрийн турш ирэх сарын 4,5-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болно.   

Д.Шинээ  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top