Дунд сургуулийн сурагчдаас ДОХ-ын вирус илрээгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Манай улсад өчигдөр ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгджээ. ХДХВ/ДОХ-ын бүртгэл мэдээллийн журмын дагуу ХӨСҮТ-ийн захирлын долдугаар сарын 23-ны 8/580 албан тоотоор ЭМЯ-нд албан ёсоор ЭМЯ-ны НЭМ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдэгдсэн. Харин өчигдөр Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нэг ангийн гурван сурагчаас ХДХВ/ДОХ-ын вирус илэрсэн гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээлэл ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Би Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газрын даргатай холбогдож мэдээлэл авсан. Дархан-Уул аймгийн дунд сургуулийн сурагчаас ДОХ-ын вирус илрээгүй гэсэн албан ёсны мэдээлэл ирүүлсэн” гэв.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top