Эрүүл мэндийн нэрэмжит шагналыг 13800 хүүхдийг эх барьсан эмч Б.Оюунгэрэл гардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

“Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр Клиникийн I амаржих газрын Төрөх тасгийн эх баригч Б.Оюунгэрэлд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өөрийн нэрэмжит шагналаа гардууллаа. Б.Оюунгэрэл нь тус амаржих газарт 34 жил ажиллахдаа 13800 хүүхэд эх барьжээ. Тэрээр 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэн, 1999 онд дэлхийн тэрбум дахь хүн, 2007 онд Улаанбаатарын нэг  сая дахь иргэнийг эх барьж, өлгийдөн авснаараа “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Эрүүл мэндийн нэрэмжит шагналыг хүртэх онцгой үйлстэнээр шалгарсан юм.

Энэхүү ЭМ-ийн сайдын нэрэмжит шагналаар урьд нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Д.Улаанхүү шагнуулж байжээ.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top