Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх автозамыг түр хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Өнөөдөр Усны гудамж буюу /АСА циркийн зүүн талын/ Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх 0.65 км авто замын хөдөлгөөнийг 26-ны 00:00 цагаас 30-ны 00:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлахаар төлөвлөжээ.

Энэ хугацаанд авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг гүйцэтгэх юм. Энэ ажлын гүйцэтгэгч нь “Наранбулаг Хан” компани аж.

Тус компанийн хамгийн сүүлд Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Засгийн газрын баруун урд уулзвараас Байгалийн түүхийн музей хүртэлх 200 м авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Х.Заяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top