Нийслэлийн III дугаар амаржих газрын засвар энэ сарын 5-нд дууссан ч ариун цэврийн шаардлага хангаагүй хэмээн үзэж хаасан юм. Харин шаардлагатай ариутгалыг хийж НМХЕГ-аар шалгуулсан бөгөөд эерэг хариу гарч өчигдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлжээ. Тус амаржих газрын ажилчдын 65 хувь нь барилгын засварын ажил эхэлсэн тавдугаар сарын 2-ны өдрөөс өчигдрийг хүртэл I амаржих газарт ажиллаж, харьяаллынхаа үйлчлүүлэгчдийг хүлээн авч байв. Эмнэлгийн засвар дууссан ч мэс заслын өрөөний агааржуулалт, орох гарах хаалгыг засварлах ажил дутуу байснаас өчигдрийг хүргэсэн юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )