Барилгын салбарт гарч буй ослын улмаас бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдах, амь насаараа хохирох явдал түгээмэл байна. Сүүлийн таван жилд нийслэлд барилгын талбарт хөдөлмөр хамгаалал хангаагүйгээс үүдсэн 272 осол гарсныг НМХГ бүртгэжээ. Энэ нь нийслэлийн хэмжээнд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 26,3 хувийг эзэлж байгаа юм. Мөн нийслэлийн хэмжээнд 237 хүн үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэнээс 45,9 хувь буюу 109 тохиолдол барилгын салбарынх байна. Барилгын үйлдвэрлэл явуулж аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль дүрэм, заавар стандартыг чанд мөрдөж ажилладаггүйгээс ийнхүү эрүүл мэнд, амь насаа алддаг байна.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )