Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр орсон борооны улмаас Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Орхон аймаг дахь гуу, жалгын ойролцоох тариаланд тариа налах, урсах тохиолдол нэлээдгүй гарчээ. Тухайлбал Хөвсгөл аймагт 400 га, Төв аймагт 80 га, Булган аймагт төмс, хүнсний ногооны талбай тус тус усанд урссан байна. Үүнээс үүдэн тариаланчид цаашид тохиолдож болох нөхцөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )