Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Facebook сонгуулиар сүүлийн үед уран бүтээл эрчимтэй хийж байгаа “Honey moon”, “Cat walk” охидын хамтлагийг өрсөлдүүлэхэд “Honey moon”хамтлаг 99:1 харьцаагаар ялалт байгуулжээ. Эндээс нэг дүгнэлт хийж болж байна. Охидын хамтлагийн орон зайд өрсөлдөж байгаа энэ хоёр хамтлагаас “Honey moon”-ыг хамтлаг хэмээн зөвшөөрч, нөгөө талдаа “Cat walk”-ын охидыг дуучинд тооцохгүй байгаа бололтой. Хэрвээ тус охидыг царай, нуруугаар нь өрсөлдүүлбэл арай өөр дүн гарч мэдэх байж. Ямартай ч “FaceBook” сонгууль анхны дүнгээ чин шударгаар гаргаж эхэллээ. Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.
Монголын анхны “FaceBook” сонгууль үргэлжилсээр ...
Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )