“Гурван охин” хамтлаг “Kiwi”-г 84 хувьтай ардаа орхилоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Facebook сонгууль дараагийн дүнгээ гаргалаа. Орчин үеийн рок, попын өнгө төрхийг тодорхойлогч цөөхөн хэдэн охидын хамтлагууд бол “Гурван охин”, “Kiwi” хамтлаг билээ. Facebook сонгуулиар тус хоёр хамтлагийг өрсөлдүүлэхэд Гурван охин хамтлаг 84 хувьтай, Kiwi хамтлагийг ардаа орхилоо. Гурван охин хамтлаг байгуулагдаад нэлээд олон жилийг үдсэн бөгөөд энэ хугацаанд үзэгч, сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээл туурвиж, урлагийн тогоонд өөрсдийн гэсэн байр суурийг эзэгнээд авсан. Энэ утгаараа ч тэд Facebook сонгуулиар өөрсдийнхөө хэр их фентэйг харуулж чадлаа.

Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top