Дуучин Ану хамгийн хүүхдэрхүү стильтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Монголын анхны Facebook сонгуулиар дуучин Ану, Мино нарыг “Аль нь илүү хүүхдэрхүү стильтэй вэ?” гэсэн асуултаар өрсөлдүүлсэн юм. Энэхүү өрсөлдөөнөөр дуучин Ану 83 хувийн санал авч Миногоос илүү "baby" стилтэй болж таарлаа. Хурц тод өнгийн хувцсаар гангарч, анхны дүр төрхөө тодорхойлж байсан Gala хамтлаг тарснаар Анугийн бие даасан уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж, охидыг тэр дундаа бяцхан охидыг байлдан дагуулах болсон. Царай зүс, хувцаслалт зэргээрээ олны анхаарлын төвд байдаг дуучин Анугийн хувьд хүүхдийн дуучин гэдэг тодотголтой. Энэ утгаараа ч юмуу хүүхдэрхүү стильтэй дуучнаар тодорлоо. Гэхдээ түүний хувьд хүүхдүүдийн нүдэн нүцгэлэх гээд байдаг гэм бийг сануулахад илүүдэхгүй биз. Харин дуучин Мино охидын “Sound of kiss” хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд хөл тавьсан билээ. Сүүлд "Хар сарнай"-н Амараагийн дүү Амарбаясгалантай "Хатариш" дууг дуулснаар чамгүй амжилтанд хүрч, хэдэн сарын турш хитэд дээгүүр байр эзлэн олны анхааралд өртөөд байгаа. Гэвч урлагийн ертөнцөд хөл тавиад "хөөрхөн" Миног facebook-чид лав хүүхдэрхүү гэж дүгнэхгүй байгаа бололтой. 

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэн сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top