Монголын анхны “Facebook сонгууль”, “Хэн нь Монголын №1 топ модель вэ?” гэсэн асуулт доор Э.Одгэрэл, Д.Болормаа нарыг өрсөлдүүллээ. Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгийн өмнө толгой гудайлгүй яваа эдгээр бүсгүйчүүдийг "Том уул алсрах тусмаа тодордог юм" хэмээн хайрлаж, хүндлэх хүн олон. Үнэхээр ч Монголын загварын ертөнцөд Э.Одгэрэл, Д.Болормаа нараас өөр "том уул" хэн байхав. Ямартай ч дөч гарсан монгол бүсгүйчүүдийн хэд нь тэдэн шиг толиотой явдгийг мэдэх манайхан “Facebook сонгууль”-д идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлсэн сэтгэгдлүүдийг үлдээжээ. Харин сонгуулийн дүн гарахад Э.Одгэрэл 70, Д.Болормаа 30 хувийн санал авсан байна. Ийнхүү “Монгол Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж буй Монголын анхны “FaceBook” сонгуулийн “Хэн нь Монголын №1 топ модель вэ?” төрөлд Э.Одгэрэл шалгарлаа.
Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Та бүхэнд сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.
Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 1 )
hvvsh urantsetseg bh btl yun gajin mergejlin bus ymnudig ursuldvled bgn be tenegvvdee\