Сараа Ариунаагаас ”илүүрхэв”

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна. Дуулсан дуу, дуу хоолойгоороо ард түмнийхээ чихэнд хоногшсон Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрыг “Facebook” сонгууль, “Монголын хамгийн шилдэг эмэгтэй дуучин” гэсэн төрөлд өрсөлдүүллээ. Монголын рок попын ертөнц дэх хөдөлмөрч, чадварлаг хоёр дива маань Монголд эстрадын урлаг хөгжиж эхэлсэн цагаас өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн уран бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Тэдэнд өрсөлдөж, тэрсэлдэж явсан үе ч бий. Магадгvй, тэд л од болохоор хооронд нь маргалдуулж, хэл vгийг нь “сөргөлдүүлэх” ажлыг фэнvvд нь ч хийдэг байсныг vгvйсгэхгvй. Харин өнөөдөр бол тэд найзууд, үнэнч фэнүүдээрээ өөрсдийн гэсэн хүрээллээ бий болгосон Монгол Улсын Гавьяат жүжигчид. Тиймдээ ч хоёр гавьяатын фэнүүд Монголын анхны “Facebook” сонгуульд идэвхтэй оролцож хайртай дуучдаа дэмжжээ. Сонирхолтой нь саналын дүн гарахад Т.Ариунаа 30 хувийн санал авсан бол Б.Сарантуяа 70 хувийн саналаар илт давуу ялалт байгуулсан байна. Ийнхүү “Монголын хамгийн шилдэг эмэгтэй дуучнаар Б.Сарантуяа шалгарлаа. Юутай ч уншигч та “FaceBook” сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй юм. Мөн “Монгол Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж буй Монголын анхны “FaceBook” сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж саналаа өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top