Камертон Монголын №1 хамтлаг гэдгээ дахин баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Монголын анхны “Boy band”-үүд бол яах аргагүй Камертон, Номинталст хамтлаг юм. Хамтлагууд рок, попын ертөнцөд тэсрэлт хийж, тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байв. 1995 онд уран бүтээлийн гараагаа зэрэг эхэлсэн хэдий ч фэйсбүүкчид Монголын №1 хамтлагаар Камертон хамтлагийг 56 хувьтай сонголоо. Харин Номинталст хамтлаг дутахааргүй 44 хувийн саналаар удааллаа. Сүүлийн үед хамтлагууд тус тусын уран бүтээл, бизнесээ хөөсөн нь фэнүүдээ гонсойлгосоор байгаа. Одоог хүртэл фенүүд, сонсогчид нь тэднийг шүтэж биширсээр байдгийн баталгаа бол энэ юм.

Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top