Топ Урнаа хиймэл эрхтэнээрээ дуучин Агиймааг “накаут”-нд орууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Урлагийн хүнд өөрийн гэсэн стиль имижтэй байж гэмээнэ олонд танигддаг хатуу хэрнээ сонирхолтой хууль үйлчилдэг. Энэ хуулийн дагуу урлаг соёлынхон, тэр дундаа бүсгүйчүүд  гадаад төрхөөрөө  олны анхаарлыг татахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэдэг “мода” дэлгэрээд буй. Тиймээс “Facebook” сонгууль, “өөрийгөө голсон” Монгол оддын төлөөлөл болгож  “Хэн нь хамгийн хиймэл вэ? нэрийн доор топ модель Г.Уранцэцэг, дуучин Агиймаа нарыг өрсөлдүүллээ. Бид эдгээр бүсгүйчүүдийг сонгож өрсөлдүүлсэн нь  нэр хүндэд нь халдах гэсэнгүй. Зөвхөн олны нүдэнд үргэлж ил байдаг тэдний хувийн амьдралын мэдээ, мэдээлэлд түшиглэсэн юм.  Мөн сайхан монгол охидууд минь эхээс заяасан үзэсгэлэнг гоо бие цогцсоо эрэмдэглэх хэрэг байна уу гэх асуултыг пластик хагалгаа хийлгэхийг мөрөөдөгч олон олон охид бүсгүйчүүдэд сануулж хэлмээр санагдлаа. Санал асуулгад ихэвчлэн бүсгүйчүүд санлаа өгсөн нь дээрх хоёр бүсгүй, олон эрчүүдийн нүдийг хужирлаж, сэтгэл зүрхийг нь  гижигдэн байдаг гэдэг яриаг батлах мэт. Ямартай ч нийт саналын 98 хувийг Г.Уранцэцэг, 2 хувийг Агиймаа авчээ. Ийнхүү боксын рингэн дээр тулалдаж явсан топ бүсгүй  “Facebook” сонгуульд өрсөлдөгчөө хиймэл эд эрхтнээрээ “накаут”-нд орууллаа.

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо facebook.com/Монгол Freezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top