“Үндэсний мэдээллийн төв”-д
15.00 цагт Нидерландын загвар өмсөгч Yfke Sturm манай улсын улаан загалмайн Ус эрүүл ахуйн хөтөлбөрийн урилгаар монголд иржээ. Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болсон загвар өмсөгч хүмүүнлэгийн үйлсийг дэмжин ажилладаг Нидерландын сайн санааны элч юм. Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлажээ.
“MN мэдээллийн төв”-д
11.00 цагт Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих” 3 кампанит ажлын нээлтийн хэвлэлийн хуралд урьж байна.
11.30 цагт АН-ын дарга Н.Алтанхуяг Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлалаа.
-Цөмийн энергийн газар, “Мон-Аме” шинжлэх ухааны төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр зохион байгуулж байна.
-Өнөөдөр Монгол Улсад Мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ой тохиож байна.
-Зүүн хүрээ Дашчойлон хийдэд цам гарна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )