Ц.Мянганбаярын эксүүдээс Ариунцэцэгт фэйсфүүкчид илүү талтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

 “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр болон топ модель Д.Пүрэвсүрэн, мисс Д.Ариунцэцэг нарын хайрын гурвалжины ээдрээт түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Хорь хүрээгүй насандаа баян эрийн цайг чанасан эдгээр бүсгүйчүүд тухайн үедээ “Энэ бол сэтгэл зүрхний гэрлэлт” хэмээн тайлбарладаг байсан ч итгэх хүн олддоггүй байв. Үнэхээр ч богино настай тэдний гэрлэлт, тэнэг л биш бол хөрөнгөнийх гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин Ц.Мянганбаярын эхнэрүүдэд нүд унагах эрчүүд “асуудалтай” л биш бол олон. Харамсалтай нь санаа байвч сачий нь хүрэхгүй гэдгийг үлгэртэй учирдаг нь бас л үнэн. Ямартай ч алтны магнатын эксүүдийг  “Facebook” сонгууль “Та мөнгөтэй байсан бол хэнийг нь ивээн тэтгэх вэ? гэсэн асуулт доор өрсөлдүүллээ. Сонгуулийн дүн гарахад Д.Пүрэвсүрэн 33, Д.Ариунцэцэг 67 хувийн санал авчээ. Гэхдээ үлдээсэн сэтгэгдлүүдийн дийлэнх нь “Пүүжээг” гэсэн байв. Ийнхүү монгол эрчүүд мөнгөтэйсэн бол, алттайсан бол Ц.Мянганбаяраас дутахгүй гэдгээ Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж буй Монголын анхны “Facebook” сонгуулиар дамжуулан илэрхийллээ.

Монголын анхны Facebook сонгууль амжилттай үргэлжилж байна.


Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top