“Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Цөмийн энергийн газар, “Мон-Аме” шинжлэх ухааны төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр зохион байгуулж байгаа аж. Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, үр нөлөөний талаар сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд сургалтын зорилго орших юм.

Түүнчлэн сургалтын хөтөлбөр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээ, сурвалжлага бэлтгэх боломжийг бүрдүүлж байгаа. Сургалтын эхний өдөр буюу өнөөдөр цөмийн технологийг ашиглаж байгаа салбарууд  дээр очиж, төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцах аялал хийх юм байна. Дурдвал, Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүнтэй танилцана. Мөн Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн Сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнд очно.

Харин маргааш буюу хоёр дахь өдөр ЦЭГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Г.Манлайжав Цөмийн технологийг энхийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавьж, сургалтын талаар оролцогч сэтгүүлчидтэй санал солилцсоноор сургалт өндөрлөнө.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top