Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” буюу Төмөрчний гудамжны голоор зам тавихаар зураг төсөл нь гарчээ. Гэтэл энэ гудамжид худалдаа наймаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас ажил удааширч байгаа гэнэ. Уг нь энд зам тавибал Их дэлгүүрээс хойш явах зам Урт цагааны урдах замтай нийлж, Ж.Самбуугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний авто замын ачаалал буурах тооцоог мэргэжилтнүүд хийсэн байна. ЧД-ээс Төмөрчний гудамжинд өмнө нь 150 сая төгрөгөөр тохижилтын ажил хийсэн бөгөөд одоо үүнийгээ нурааж 700 сая төгрөгөөр зам тавихаар болжээ. Ийнхүү хийсэн зүйлээ эвдэн сүйтгэж, өөр ажил эхлүүлдэг нь манайхны зан. Зам барих төлөвлөгөөгөө анхнаасаа нарийн гаргасан бол ийм их мөнгө хий хоосонд салхинд хийсэхгүй байсансан.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )