Дашчойлин хийдэд цам харайх үзүүлбэр болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Өнөөдөр Зүүн хүрээ буюу Дашчойлон хийдэд Хүрээ цам харайх гэж байна. Тус хүрээнийхэн уг зан үйлээ 10 дахь жилдээ үйлдэх гэж байгаа билээ.

Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг дарж, хөөн зайлуулах бэлгэдэх утгатай нууц тарнийн ёсны бүжгийг цам гэдэг ажээ. Тодруулбал, биеийн хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллээ гаргаж, сэтгэлийн тэнхээгээр бурхад болон сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барьж, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулдаг байна. Мөн бие, хэл, сэтгэл гурвын цогц урыг төгс гүйцээн бүрдүүлдэг бөгөөд гадар  буюу иргэний, дотоод буюу шашны, нууц буюу тарнийн агуулгатай гэдэг.

Өнөөдөр гадар цам харайх бөгөөд цамнах газрыг ариусган адислаж, тойрон цамнах үйлийг гүйцэтгэх юм. Цамын зан үйлийг гүйцэлдүүлснээр тухайн орон нутагт ган зуд, гай гамшгийн хөнөөл амирлаж, амар амгалан, өлзий хутаг бүрддэг гэнэ.

 Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top