Олон улсын дуурийн дуулаачид Улаанбаатарт чуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран Монгол улсын хөдөлмөрийн баатар, АЖ Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын V уралдааныг зохион байгуулахаар болжээ. Тус уралдаан нь сонгодог урлагийг хөгжүүлэх, мэргэжлийн дуурийн дуулаачдын урын санг баяжуулах, ур чадварыг нь сайжруулах, шинэ залуу чадварлаг дуучдыг дэлхийн тавцанд  гаргах зорилготой юм. Ирэх 11 дүгээр сард зохиогдох уг уралдаан Улаанбаатар хотод болох ба тэмцээнд оролцохыг хүссэн оролцогчдоо бүртгэж эхэлжээ. Тун удахгүй олон улсын дуурийн дуулаачид нэгэн тайзнаа хуран чуулах нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top