Нийслэлийн хэмжээнд 102 дугаарын утсаар иргэд, байгууллагаас 2582 удаа холбогдсоноос гэмт хэрэг зөрчлийн 882, зам тээврийн осол хэргийн 105 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 29 үйлдэл бүртгэгдсэнийг шалгаж байна.
Бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хулгайн гурав, танхайн дөрвөн хэрэг гарч, золгүй байдлаар нас барсан долоон тохиолдол гарчээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн 156 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр 28 хүнийг баривчлуулсан байна.
Сүүлийн үед хүүхдүүд газ, бензин үнэрлэн мансуурах болсон тухай яриа чих дэлсэх боллоо. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг 15 настай Д нь МАХ гэсэн бичигтэй улаан өнгийн жижиг газ үнэрлэж нас барсан хэрэг гарав.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )