Нийслэл хотод зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан Байгалийн түүхийн музей, Улсын гудамж, 100 айлын гүүр гэхчлэн зарим замын хөдөлгөөнийг хааж эхлээд байна. Мөн долдугаар сарын 20-ноос эхлэн Сансарын тунелийн зүүн уулзварын хөдөлгөөнийг есдүгээр сар хүртэлх хугацаатай хаагаад байгаа. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ. Энэхүү маршрутыг ирэх есдүгээр сар хүртэл мөрдөх юм байна. Тухайлбал, сансарын тунелиэр дайрч өнгөрдөг нийтийн тээвэр болон автомашинууд Сансарын аюулгүйн тойргоор чигээр тойрч, Доржийн гудамж, МУИС-ийн уулзвараар Бага тойруу руу урагшаа эргэж, Энхтайваны өргөн чөлөөгөөр, мөн 11-р хорооллын хойд уулзвараар урагшаа эргэж хөдөлгөөнд оролцож байгаа аж.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )