Сансарын тунелийн зүүн талд барьж байгаа нүхэн гарцыг есдүгээр сарын 1 гэхэд эхний байдлаар ашиглалтад оруулах ёстой. Гэвч энэхүү ажлын явц одоогоор долоон хувьтай байгаа юм байна. Харин нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 31-нийг хүртэл хийж гүйцэтгэх аж. Тус нүхэн гарц дөрвөн тал руугаа гарах гарцтай,6.3 метр өргөн хонгилтой байх гэнэ. Энэ ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэх бөгөөд нийт нэг тэрбум 321 сая төгрөгөөр хийгдэх юм байна. Дашрамд сонирхуулахад цаашдаа долоон нүхэн гарц барихаар төлөвлөж байгаа аж. Харин дараагийн ээлжинд хуучнаар “Ард” кино театрын өмнө болон Их дэлгүүрийн урд талд, X хороолол, Хайлаастын замд нүхэн гарц хийхээр төлөвлөжээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )