УБЕГ-ын гадаад паспорт захиалах, олгох тасгуудыг хамгаалтад авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Зуны улирал эхэлсэнтэй холбогдон УБЕГ  гадаад паспорт авах гэсэн иргэдийн хөлд дарагджээ.  Мөн Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс зэргэлдээх гуравдугаар байранд нүүж орсоны улмаас заалны зай, багтаамжийн хувьд харьцангуй багассан нь ачаалал ихэсхэд нөлөөлжээ.Тухайлбал УБЕГ-т шинээр гадаад паспорт захиалах 800-900 хүн, хугацаа нь дууссан гадаад паспортоо сунгуулах гэж 1200-1300 хүн хандаж байгаа юм байна. Энэ нь өдөрт багадаа 2000 гаруй хүнд үйлчилж байна гэсэн үг аж. Ийнхүү  ачаалалтай ажиллаж байгаагаас үүдэн иргэд дарааллаа булаацалдан маргалдах, зодолдох,цонх шил хагалах явдал  өдөр бүр давтагдах болсон байна. Тиймээс Гадаад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэсээс иргэдийн материал хүлээн авах цонхны тоог  нэмжээ. Мөн тус хэлтэс  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст  хамгаалалтад гарч өгөх хүсэлтийг гаргажээ. Үүний хариуд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс энэ сарын 19-нээс эхлэн өдөр бүр хоёр цагдаа гадаад паспорт захиалах, олгох тасгуудыг хамгаалтад авчээ.

Т.Ялгуун    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top