Монголын рок попын ертөнцөд өнгө төрх, дуулах ур чадвараараа өөрсдийн гэсэн орон зайг бий болгож залуучуудын зүрх сэтгэлийг соронзон мэт татаж чадсан охидын хамтлаг бол “Sweetymotion” билээ. ХБК-ийн сурагч байх үеэсээ урлагийн төлөө зүтгэсэн тэд өдгөө нүд унагам сайхан бүсгүйчүүд болсон.Тэгвэл хамтлагийнхан саяхнаас хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж уран бүтээлээ түр хойш нь тавиад байгаа гэнэ. Хамтлагийн ахлагч Сарнайгийн хувьд хар багаасаа үерхсэн хөгжмийн зохиолч продюссер Чинбаттай гэрлэж хөөрхөн охины эцэг эх болсон. Харин хамтлагийн гишүүн Ганболорын хувьд Америк найз залуутай гэгддэг. Саяхнаас хамтлагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэгддэг Сүндэрээгийн хуримын зар чих дэлсэх болжээ. Тэрээр үерхээд багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн найз залуутайгаа хуримлах гэж буй сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )