Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Хонь (3/21-4/19) |
7 сарын 28. Харилцаагаа сэргээх өдөр. Найзуудтайгаа ярилцаж, өөрсдийн хоорондох харилцаагаа сэргээхийг хичээ. Хэрвээ та яг одоо бизнесийн ажлаар хол явах гэж байгаа бол энэ аялал гайхалтай аялал байх болно. Хайр дурлалын харилцаа зөвшилцөлд хүрнэ. Та хоёр хэрэв тусдаа амьдардаг бол хэн хэн нь хэнийдээ нүүж ирэх талаар ярилцах хэрэгтэй. Та хоёр ямар асуудал дээр санал нэгддэг мөн ямар нэг маргаантай зүйлд хэрхэн хандаж, харилцан буулт хийдэг талаар олж мэдэхэд одоо л хамгийн тохиромжтой үе. Ямар нэг сэтгэл зүй, бясалгалын уулзалтын зар таны сонирхлыг маш их татах бөгөөд та хэрэв явбал маш их туршлага хуримтлуулах болно. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож чадвал энэ нь ирээдүйд танд маш их зүйлийг өгнө.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Үхэр (4/20-5/20) |
7 сарын 28. Найдвар төрүүлcэн өдөр. Cap таны орд руу орж байгаа учир шинэчлэгдсэн эрч хүч ирэх болно. Та амьд, сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань төсөөлсөн шиг тань сайхан тохиролцоонд хүрнэ. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй., нөгөө талаас нь хардаг үзэл тань таны бодлыг ганхуулж мэднэ.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Жинлүүр (9/23-10/22) |
7 сарын 28. Зөрчилтэй өдөр. Дүнсгэр, гутранги байхаас сэргийл. Хувийн амьдралд өөрчлөлт гарч магадгүй. Сугар гараг Санчир гарагтай зөрчилдөх тул хувийн асуудлаа хойшлуулах нь бухимдал авчирна. Үүнийг шийдвэрлэх хамгийн сайн арга бол тайван байх явдал юм. Хайртай хүнээ энхрийлж түүний дэмжлэг танд хэрэгтэйг харуул. Энэ нь та 2-ын ирээдүйд гүн ойлголцол, бие биенээ хүндэтгэх хүндэтгэлийг баталгаажуулна. Ганц бие залуус хайр дурлал, анхаарал халамжийг хүлээх болно.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Хилэнц (10/23-11/21) |
7 сарын 28. Сэтгэл зүйд өөрлөлт гарах өдөр. Өөрчлөлт гарах, холбоо тогтоох, шинэ танилуудтай болох өдөр. Мөнгөний хямрал гарч магадгүй. Гэнэтийн зардал нь гэр бүлийн төсөвт нөлөөлөх болно. Хилэнцийнхэнд сэтгэлийн дулаан тайтгарал, тайван орчин хэрэгтэй болно. Энэ өдөр танаас зорилгодоо тэмүүлэх, өндөр зохион байгуулалт шаардагдах болно.Шинэ ажил хийх хэрэггүй. Эхэлсэн төслөө үргэлжүүл. Тооцоо алдах, алдагдал гаргаж болзошгүй тул анхааралтай байгаарай.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Нум (11/22-12/21) |
7 сарын 28. Хуучин амраг юм уу хуучин хамтрагчаас үлдсэн гомдлоо огторгуй ертөнц өгч байна. Энэ үед явуулах нүднээс далд үйл ажиллагаа, эсвэл итгэмжлэгдсэн наймаа хэлэлцээр ашигтай байх бөгөөд банкны чинь дансыг дүүргэх болно. Романтик гурвалжин эсвэл нуугдмал янаг амрагийн холбоо асуудал үүсгэх өндөр магадлалтай байгаа бол таны үйлдэл Цолмон гариг буцах хөдөлгөөнөө дуусгаж Ихрийн ордод дахиад урагш чиглэн явж элэх 6 сарын сүүлээр илчлэгдэх бололтой.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Хамтатгах (5/21-6/21) |
7 сарын 28. Тэвчээргүй өдөр. Өөрийн ажил хэрэгтээ ихээр найдах нэг хэрэг боловч найз нөхөд, гэр бүлдээ түүнийг тулгавал ганцаараа хоцорч магадгүй. Харилцаанд тулгарч буй асуудлууд хайртын тань хардалтаас үүсч байж мэднэ. Цагийг ганцаараа. өнгөрүүлж, дуртай зүйлээ хий. Хайртад тань зөвхөн зарим нэгэн баталгаа хэрэгтэй ба дотно харьцаагаа сэргээхэд хэдэн өдөр хамт байхаар шийдэж магадгүй. Өвөрмөц газрыг сонгож, аль алинд нь сайнаар нөлөөлөхөөр амар.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Матар (12/22-1/19) |
7 сарын 28. Эрч хүчний илүүдэл тань бүхнийг сүйрүүлэх магадлалтай. Энэ өдөр олон матрынханыг долдолж түгшихэд хүргэнэ. Биеэ барьж чадалгүй эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Таны биеэ авч явах байдлаас санхүүгийн ажил хэрэг, хайрттайгаа харьцах харьцаа, оюун санааны амьдрал бүхэлдээ хамаарна.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Охин (8/23-9/22) |
7 сарын 28. Шударга өдөр. Ажиллах хүсэл төрөхгүй байх боловч өнөөдөр ажил ачаалал багатай байна. Хов жив, цуу яриа нь хувийн тушаал даалгавраас илүү сонирхолтой санагдах боловч ядаж завгүй харагдахыг хичээ. Дараагийн хоёр өдөр үнэхээр дарамттай байх учраас хэд хэдэн нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Цаашдын ажил хэрэгтэй тусалж чадахуйц хүнтэй өдрийн хоолонд ор. Тэр хүнээ аль болох хөгжөөж, урам оруулах үг хэл. Хэрвээ даргаасаа цалингаа нэмүүлэх талаар гуйх гэж байгаа бол өнөөдөр тохиромжтой биш. Харин түүний оронд авьяас чадвар, мэдлэгээрээ үнэ цэнэтэй ажилтан гэдгээ баталж харуул.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Хумх (1/20-2/18) |
7 сарын 28. Янз бүрийн зүйл тохиолдох өдөр. Эерэг сөрөг бодол зөрчилдөх өдөр. Гэхдээ эрч хүч давамгай оршиж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай байж чадна. Хардалтаас болж хайрттайгаа хэрэлдэж болзошгүй. Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага ба далд дайснаасаа сэрэмжлэхийг одод зөвлөж байна. Дэмий яриа, утгагүй маргаан таны хамаг цагийг барах тул үүнээс зайлсхийхийг зөвлөе. Шинэ танилтай болох ба энэ харилцаа цаашдаа дотно холбоо болон хувирах магадлалтай. Эрүүл мэндийн байдал тогтворжино.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Мэлхий (6/22-7/22) |
7 сарын 28. Сар хонины ордонд орж байна. Энэ нь таныг ажил дээрээ хийх үйлдэлдээ анхааралтай байхыг анхааруулж байна. Шургуу ажиллах нь ногдол ашгийг өсгөнө. Дүрэм журам нь ядаргаатай санагдавч ямар ч нөхцөлд баримтлах шаардлагатай. Ажил дээр ч бай, гэртээ ч бай ялгаагүй амрах боломж олдохгүй.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Арслан (7/23-8/22) |
7 сарын 28. Хөгжилтэй байдал, романтик байдал болон найз нөхөд тань жирийн нэгэн бүтэн сайныг цагийн хуваарийн дагуу өнгөрөөхөд саад болно. Гэрлэлтийн ёслол, сүй тавилт магадгүй таны гадагш гарах шалтгаан болно. Сайхан хувцаслах нь танд сэтгэл хөөрлийг авч ирнэ. Баяр наадам үдэшлэгт очвол үнэтэй дарс бэлгэнд авч очоорой. Гэхдээ энэ үдэш бүх арслангууд зөв цагтаа зөв газартаа байна. Аялахаар зэхэж байсан арслангынхан мөнгөө үрэхээс болгоомжлон аялалаа түр хойшлуулаарай.
|
|
Бямба, 2012 оны 7-р сарын 28
 Загас (2/19-3/20) |
7 сарын 28. Хөндий байдал. Таны хэвийн байдал удааширч тогтуун байх тул та өнөөдөр энэ байдлаа хадгал. Түрэмгий ангараг гариг, нөлөөлөгч дэлхий ван гаригууд зөрчилдөхөд уур хилэн, тэвчээргүй байдал нэмэгдэх ба зарим үйл ажиллагаа, төслийг сайн бодож тооцоол. Ажил дээр болон гэрийн уур амьсгал хөндий хүйтэн байна.
|
|
Сэтгэгдэл ( 0 )