Архи зардаггүй өдрийн тоог нэгээр нэмжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 28

Нийслэлийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-ний өдөр нийслэл хотын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх буюу зарахыг хориглосон билээ. Тэгвэл архигүй өдрийн тоог нэгээр нэмжээ. Тодруулбал согтууруулах ундаагаар үйлчилдэг 100 гаруй байгууллагын санаачилгаар Нийслэлийн Засаг дарга сард хоёр удаа архи зарахгүй байх тушаал гаргасан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1, 20-нд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй нь. Ийнхүү нийгмийн амгалан тайван байдлыг хангах, гарч буй хэрэг зөрчлийг багасгах үүднээс архигүй өдрийн тоог нэмэх санаачилга гаргасан нь ийнхүү ажил боллоо.   

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top