Амралтын өдрүүдэд хэд, хэдэн замын хөдөлгөөнийг хааж, засвар хийх аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Гандийн гудамж, Сүхбаатар дүүргийн нутагт байдаг Нэгдүгээр төрхийн арын туслах замыг өнөөдөр 21:00 цаг хүртэл хаах юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг “Модны хоёр”-ын замын хөдөлгөөнийг өнөөдөр 09:00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтэлж, засварын ажил хийхээр болжээ.
Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )